ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-22

НПГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ээс шүүх хуралдааныг өнөөдөр товлосон байдаг. Тиймээс Шүүх хуралдаан өнөөдөр эхэлж хэргийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийгдэх тул хэргийг прокурорт шилжүүлсэн ажээ.