ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Ц.Нямдорж сайд аа, таны хэлсэн үг хууль биш

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-27

Ц.Нямдорж:

-Эрдэнэтийн 49 хувийн асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа шүү дээ. Эрдэнэтийг луйвардсан аргаа хамгаалж үлдэх гэж, Захиргааны ерөнхий хуулийг чангааж байна. Надруу дайраад бүтэхгүй болохоор нь одоо хуулийг чангааж байна. Засгийн газраас оруулсан хуулийн төсөл. Түүнээс би дангаараа оруулчихсан зүйл биш. Луйврын талд шийдвэр гаргаад байхаар нь шийдэх гэж оруулж байна. Д.Эрдэнэбат аа та нарын хийсэн ажил. Үгүй гэж байгаа бол надтай шүүх дээр уулзаарай.

Д.Эрдэнэбат:

-Ц.Нямдорж сайдаа бухимдах хэрэггүй. Над руу дайрах ч шаардлагагүй. Би хууль ярьж байна. Би Эрдэнэтийг  яриагүй байна. Таны хэлсэн үг хууль биш. Та битгий олон юм яриад бай.

М.Энхболд:

-Бүлгийн даргын хувьд тав хоногийн завсарлага авч байгаа бол өгнө. Ингээд хэлэлцэх асуудалдаа оръё.