ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Энэ өвчин удаан хугацааны турш хүмүүсээс салахгүй”

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-23

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ОХУ-д 5263 тохиолдол бүртгэгдэж өвчлөлийн хурдац нэмэгдэж байгаа аж. Манай улстай хил залгаа Эрхүү хотод тархалт их байна. Эрдэмтдийн хэлж буйгаар хүүхдүүдэд балархай хэлбэрээр тохиолдож байгаа учраас тэд томчуудад тараах магадлал их байна гэв. Харин мнай улсын хэмжээнд 1242 хүн ажиглалтад байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа аж. ДЭМБ-аас Африк тивд халдварын тархалт нэмэгдэж байгааг мэдээлжээ. Африкийн бүсэд лабораторийн шинжилгээгээр 16 мянган тохиолдол бүртгэгдсэн. Харин тархалт эрчимтэй байсан Итали улсад 24 цагт 3330 гаруй хүн халдварлаж 437 нас баралт бүртгэгдсэн бол Испани улсад 435 байна. Харин АНУ-д 2700 гаруй нас баралт бүртгэгджээ. Гэхдээ тус улсуудад өвчлөл буурах хандлагатай байна гэж үзжээ. Энэ өвчин удаан хугацааны турш хүмүүсээс салахгүй тул ДЭМБ-ын заавар зөвлөгөөг дагах ёстойг анхаарууллаа. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “ Хавьтал болсон хүмүүсээс коронавирус илрээгүй. 159 хүний тандалт судалгаа үргэлжилж байна. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллуулах шийдвэр гарч, нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Хойд хилээр орж ирсэн хүнийг хянах лаборатори бэлтгэгдсэн. Батлагдсан 34 дэх тохиолдол буюу жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан нь тогтоогдсон. Дархлалын системээ дэмжиж, сайн амарч, стрессгүй байцгаая” гэлээ.