ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тусгаарлалтад байсан оюутнаас 13 хоногийн дараа коронавирус илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 43 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг авлаа. Сайн мэдээ нь Турк улсын иргэн эдгэж, эмнэлгээс гарч, гэрийн хяналтад орлоо. Давтан шинжилгээгээр тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. ХӨСҮТ-д ганцаарчилсан тусгаарлалтад байсан бөгөөд 13 хоногийн дараа коронавирус илэрлээ. Хяналт хийх талаар улам туршлагажиж байна. Тиймээс иргэд тусгаарлалтын хугацаанд өөрсдийгөө хянах хэрэгтэй. Тусгаарлагдах хугацаандаа иргэд бухимдаж тээр шаах хэрэггүй” гэлээ.