ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Монгол Улсад 37 дахь тохиолдол бүртгэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Дорноговь аймагт Covid-19 нэг сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээ хийж байна. Өчигдөр нийтдээ 58 хүнд шинжилгээ хийлээ, коронавирус илэрээгүй.

Харин ОХУ-ын Москва хотоос ирсэн нэг оюутны COVID-19 вирусийн шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Москва хотоос нийт 32 оюутан ирснээс 20 хүнд коронавирус илэрчээ.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс covid-19 вирус илэрсэн. Тэдгээр иргэдийн ойрын хавьтлын 49 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Эдгээр хүмүүсээс долоо хоногийн дараа дахин шинжилгээ авна” гэлээ.