ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: Олон нийтийн газраар бага насны хүүхдийг амны хаалтгүй авч явж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-29

Эрүүл мэндийн яамнаа ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс оронд бүртггэгджээ. Өнөөдрийн байдлаар 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Манай улсын хувьд 735 хүн ажиглалтад байгаа бөгөөд гадаадад суугаа монгол хүмүүс утсаар болон цахимаар зөвлөгөө авсаар байна. Мөн ХӨСҮТ-ийн утсанд олон нийтийн газраар баг насны хүүхдүүдийг дагуулан явж байна, амны хаалтигүй байна гэдэг санал, гомдлууд ихээр ирж байгааг анхаарууллаа.

АНУ өдөрт дунджаар 20 гаруй мянган тархалт бүртгэгдсэн. Гэхдээ сүүлийн өдрүүдэд халдвар саарч байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Мөн БНСУ- д шинэ тохиолдол 9, нас баралт 2 бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “манай улсад коронавирусийн халдвар өнгөрсөн 24 цагт илрээгүй. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ авахад бэлдэж байна” гэлээ.