ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Иргэн Д-д эсрэг бие үүссэн байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-02

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг хийв.

Тэрбээр хэлэхдээ, "Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрлээ. Улсын  хэмжээнд ажиллаж буй дөрвөн лабораторид нийт 350 шинжилгээ хийхэд  нэг  ч халдвар илрээгүй.

Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ хэмээх мэдээлэл тарааж олон  хүнийг амраасангүй.  Энэ тухай тайлбарлахад, Франкфурт явах гэж байгаа хэд, хэдэн хүн шинжилгээ өгсөн. Тухайн иргэнд коронавирусийн эсрэг бие үүссэн байсан. Энэ нь хөнгөн маягаар коронавирусийн халдвар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад явсныг коронавирус илэрчихлээ гэж ойлгуулаад байгаа. Эсрэг бие үүссэн гэж байгаа ч бид хяналтаа тавина. Түүний ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийхэд хариу нь сөрөг буюу халдвар илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн эмэгтэй байсан. Ирээд 50 гаруй хоночихсон. Энэ хугацаанд 14, 21 хоног дотор шинж тэмдэг илэрдэг дүрэм номын дагуу ямар ч шинж тэмдэг бусдад болон энэ эмэгтэйд илрээгүй. Тиймээс тайванбайж болно. Мөн таатай мэдээлэл дуулгахад, Франц иргэн маш хүнд байсныг  манай эмч нар эмчилж эдгээлээ. Түүний хувьд нутаг буцаж байна. Монгол Улсаас бүрэн вирусгүй болоод буцаж байгаагаа баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай халз гар барилаа, Маскаа тайлаад тэврэлдлээ. Монгол улсаас гэр бүлдээ, улсдаа ямар ч аюулгүй болсон гэж очоод сайн сайхан байхыг хүсэн гаргаж өглөө" гэв.