ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн орох, гарах хөдөлгөөнийг хаана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-05

 

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран мэдээлэл хийлээ. Энэ сарын 6-8-н хүртэл "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага, сургалтыг хийх юм. Тиймээс энэ сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаах аж.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн "Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ажиллах талаарх асуулт их ирж байна. Зарим аж ахуйн нэгж өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаа 08:00 цагаас өмнө оруулж, 18:00 цагаас хойш гаргах шийдлийг сонгож байхад зарим нь цахимаар ажлаа хийхээр болж байна. Энэ бол тухайн байгууллагын дотооддоо хийх зохион байгуулалт” гэсэн юм.