ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-06

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн билээ. Түүнийг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс хорьсон юм. Түүнчлэн М.Энхсайханыг Ерөнхий сайдаар ажиллах байхдаа “Тавантолгой”-н ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж байгаа билээ. Шүүхийн шийдвэрийн мэдээг дахин хүргэх болно.