ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Франц Улсад суугаа монгол иргэдийн анхааралд

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-11

Франц Улсад 5 дугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо.

Консулын үйлчилгээний байрны багтаамж, агаар солилцоо зэргээс шалтгаалж иргэн таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчилгээг Даваа-Баасан гарагт 14.00-17.00 цагт товлосон цагуудад иргэд цахим шуудангаар цаг авч үйлчилгээ үзүүлэх байдлаар ажлын хуваарьт өөрчлөлт орж байна.

Консулын байранд 2-оос илүүгүй хүнийг дарааллын дагуу оруулж үйлчилгээ үзүүлнэ. Иргэн ирэхдээ зайлшгүй амны хаалттай байна. Нэг үйлчилгээ авах хүнтэй шаардлагагүй олон хүн хамт ирэхгүй байх нь таны эрүүл мэндэд тустай юм. Товлосон цагтай иргэд үйлчилгээ авч дуустал дараагийн иргэд гадаа хүлээхийг анхаарна уу. Ирэхээс өмнө нотариатын үйлдлийн болон бусад баримт бичгийг бөглөн бэлтгэсэн байхыг хүсье. (Вэб хуудаст загвар бий)

Үйлчилгээний цаг, зөвхөн түүнтэй холбоотой мэдээлэл авах цахим хаяг: [email protected]

Уг хаягаар доорх мэдээллийг өдөр бүр 9.00-12.00 цагт явуулна.

  1. Овог нэр
  2. Үйлчилгээний нэр, төрөл, тоо (итгэмжлэл 2, төрсний гэрчилгээ 1, гадаад паспорт 2 г.м)
  3. Боломжтой сар, өдөр, гараг
  4. Утасны дугаар
  5. Аль хотоос ирэх

ЭСЯ-нд зайлшгүй ирж хийх хуулийн шаардлагатай үйлчилгээнээс бусад үйлчилгээг аль болох шуудан болон цахим хэлбэрээр хийлгэх нь таны эрүүл мэндэд учирч болох хохирлыг багасгана.

Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.ambassademongolie.fr веб хаягаас авч зайлшгүй тодруулах зүйлээ 0146052812 (2+1 дарах) дугаараар залгаж, [email protected] цахим шуудан, фэйсбүүк хаягт захидал бичиж лавлана уу.

Онцгой (иргэн нас барсан зэрэг) тохиолдолд консулын 0626082898 дугаарын гар утсаар 24 цагаар залгаж болно.