ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Жавхлан АН-ыг сонгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-14

УИХ гишүүн С.Жавхлан “Би намд орохгүй, харин нам надад элсэнэ” хэмээн ам гарч байсан удаатай. Тухайлбал, “Надад намд элсээч гэдэг санал маш их ирдэг. Ийм санал тавих бүрт нь Жавхлан намд орохгүй, Жавхланд нам элссэнээ л  гээд байгаа. Жавхлангийн ярьдаг Монгол, зөв сэтгэл, үнэн байх, эвтэй байх, ах захтай байх, уламжлалтай ёстой байх тухайг биелүүлж чадвал тэр намыг элсүүлж болно. Гэхдээ юу л бол. Миний шаардлагыг тэд давахгүй байх.  Элсэхийн тулд ихэд хэцүүдэх байх” хэмээн ярьж байсан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлсэн амнаасаа буцаж, нам бараадахаар болжээ. Тэрбээр АН-д элсэхээр болжээ. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие дааж нэр дэвшиж, ялалт байгуулсан бөгөөд тойрогтоо хийсэн бүтээсэн зүйл маруухан, ганц хуулийн төсөл санаачилж чадаагүй, сонгогч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаагүй зэрэг шүүмжлэлийг араасаа дагуулсан. Тиймээс арга нь барагдсан С.Жавхлан гишүүн АН-ыг сонгосон хэмээн тойргийн иргэд нь ярьж байна.