ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад  коронавирусийн халдварын батлагдсан 141 тохиолдол бүртгэгдэжд 32 хүн эдгэрчээ. Харин109 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 1391 хүн байгаагаас 130 гаруй хүн  нь архаг хууч өвчтэй хүн байна.  Өчигдөр орой ажиглалтад байсан нэг хүн халуурсан учраас ХӨСҮТ-д шилжүүлсэн аж. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, "Тавдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-д 35, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Нийт 66 тохиолдлоос коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний хувьд ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүнд давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй” хэмээлээ.