ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-25

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох 2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Улмаар шүүгдэгч хохирол төлөх тав хоногийн завсарлага авч, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 28-ны 09.00 цагаас товлов. Хэргийг эргэн сануулбал, Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа "УБТЗ" ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй таунхаус захиалан бариулж эзэмшиж байгааг “УБТЗ” ХНН -ийн ажилчид хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсанаар гурван шатны шүүхийн шийдвэрээр  уг хаусыг чөлөөлөх шийдвэр гарсан юм.