ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дахин нэг хүн эмнэлгээс гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжжээ.  Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн "Ковид-19" халдварын нийт батлагдсан 141 тохиолдол бүртгэгдсэнээс 33 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 108 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Мөн 17 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна.
Өчигдөр буюу 24-ны өдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 22 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нарын шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 5639 хүнд тандалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1141 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Өчигдөр 5 хүн шинээр тусгаарлалтад орсон бол, 255 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.