ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тойрогт нь ажиллана: Д.Цогтбаатар ярьдаг биш, хийдэг гишүүн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-25

Манай редакцийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүдээс хэн амласандаа хүрсэн,сонгогдсон тойрогтоо ямар ажил хийснийг хүргэхээр “ Сонгогчдын үгийг дамжуулахад” буланг ажиллуулж байна. Энэ удаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг онцоллоо. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын талаар Сүхбаатар дүүргийн сонгогчид юу ярив.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Урантуяа: Гадаад харилцааг хүнд үед нь авч яваа

-Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж чадсан. Тойргийн иргэдээ төрд бүрэн төлөөлж ажилласан  гэж сонгогчийн хувьд дүгнэдэг. Тэр дундаа  Гадаад харилцааны Д.Цогтбаатарыг нэрлэмээр байна.  Цар тахлын үед онцгой хариуцлагатай байж, гадаадад  байгаа иргэдээ осол, аюулгүй, энх тунх, эх оронд нь авчирч байгаад баярлаж байгаа. Монгол Улс хэдий  хүн ам цөөтэй ч гадаад харилцааны дээд түвшинд хүртэл хөгжиж чадсан  гэдгийг энэ үеэр мэдэрсэн. Салбараа мэддэг, мэргэжлийн хүн хүнд хэцүү цаг үед Гадаад харилцааны яамыг удирдаж байгаад иргэн хүнийхээ хувьд талархаж байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Гарамзай: Шатахууны үнэ буурсан нь амьдралд нөлөөлж эхэлсэн

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт маш их талархаж байна. Итгэл зүтгэл нийлсэн хүмүүс нэг баг болж, хэрхэн ажиллаж чаддаг гэдгийг энэ үед тэднээс харлаа. Зөв зохион байгуулалтад орсноор аюулт цар тахлыг дотооддоо алдахгүй хамгаалж чадаж байна. Мөн шатахууны үнэ 300 төгрөгөөр буурсан, хүнд цаг үед Монголын төр иргэдээ багагүй харж үзэж байна. Харин нэг зүйлийг  захиж хэлэхэд, шатахууны үнэ буурсантай адил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээнд буулгах ёстой. Шатахуун дагасан үнийн хөөрөгдлийг бий болгохгүй бол цаашдаа иргэдийн амьдрал улам хүндэрнэ.

 

Сүхбаатар дүүргийн иргэн У.Солонго: У.Хүрэлсүхийн Засгийн газар багаар сайн ажилласан

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт ихээхэн талархаж явдаг. Тойргийн иргэдээ төрд бүрэн төлөөлж, дуу хоолой болж ажиллахын зэрэгцээ хариуцсан яамаа хариуцлагатай удирдаж чаддаг гэдгээ харуулж байна. Тиймээс энэ удаа Д.Цогтбаатар сайдад  дахин итгэл үзүүлнэ. Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын баг бүрэлдэхүүн үнэхээр сайн ажиллаж байгаа. Үүний хүчинд Монгол Улс энэ дайтай байгаа.  Цаашдаа шатахууны үнийн бууралтад тохирсон үнийн хөөсрөлийг дарах хэрэгтэй.  Мөн ЖДҮХС-гаас зээл авахыг хүссэн иргэдийн хүсэлтэд холбогдох яам хариуцлагатай ажилласай гэж хүсч байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэн О.Очирбат: Мэргэжлийн дипломат гэдгээ харуулсан

 

 

-Эргэлзэхгүйгээр Д.Цогтбаатар сайдыг дэмжинэ. Сүхбаатар дүүргийн өнгө төрх, хөгжил цэцэглэлтэд түүний оруулсан хувь нэмэр их бий. Сургууль, цэцэрлэг, зам харгуй зэргийг  тоочиж болно. Түүнээс гадна хамгийн чухал цаг үед Гадаад харилцааны удирдаж, мэргэжлийн дипломат гэдгээ ард түмэнд харуулж чадаж байна. Манай улсад гадаад харилцааны салбар болоод бусад улс орнуудтай хэрхэн харилцаж, түншилж байдаг вэ гэдгийг энэ үеэр харлаа, мэдэрлээ. Их хичээнгүй хүү байгаа юм.

 

 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Цанжид: Тойргийн иргэдээ байнга эргэдэг

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баг бүрэлдэхүүнийг дахин сонгох хэрэгтэй. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт дахин итгэл үзүүлж байж, өнөөгийн хийж хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр цааш үргэлжилнэ. Д.Цогтбаатар сайд сонгогдсон тойрогтоо нэр хүндтэй төдийгүй хийж хэрэгжүүлсэн ажилтай нэгэн. Тэрбээр гарт баригдах, хүнд харагдах зүйлийг өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэж ирсэн. Түүнд дахин итгэл үзүүлэхэд болохгүй зүйл үгүй. Нэр төртэй үүрэгт ажлаа хийж байгаа улстөрч гэж дүгнэдэг. Тойргийн иргэдтэйгээ эргэх холбоотой ажилладаг.