ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бие даагчид сонгуульд өрсөлдөх тогтоолоо авч байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-25

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорч, эрхээ баталгаажуулсаар байгаа билээ. Намаас гадна, бие даагч нар ч мөн СЕХ-нд  Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  13 төрлийн бичиг баримтыг  бүрдүүлж өгч, сонгуульд өрсөлдөх эрх бүхий тогтоолоо  авах ёстой. Энэ жил  хамгийн олон бие даагч өрсөлдөх сонгууль болж байна.  Тэдний нэг болох П.Галиндэв Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооноос бие даан нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гардаж авснаа мэдээлжээ. Түүний хувьд нийслэлийн Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихээр 5000 хүний гарын үсэг цуглуулсан аж. Мөн Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигчдээс хамгийн эхэнд тогтоолоо гардаж авсан байна.