ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шарк”-ийн орк үйлдэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-26

“Монгол HD” телевизээр гарч байсан “Шарк танк” нэвтрүүлгийн анхны дугаарын “Шарк”-аар оролцож байсан Г.Амартүвшин нь Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшихээр болсон билээ. Тэгвэл  “Хас” банкны Ерөнхий захирал асан Г.Амартүвшин өөрийн фэйсбүүк хуудсандаа дугуй унаж, нэгэн хүүтэй хамт авахуулсан зургаа оруулсан нь олон хүний шүүмжлэлийг сонсов. Сонгуулийн сурталчилгаанд хүүхэд ашиглаж болохгүй гэсэн хамгийн энгийн дүрмийг захын хүн ч мэддэг.

Гэтэл гадаадад өндөр боловсрол эзэмшсэн “Шарк” энэ заалтыг мэдэхгүй байсан уу, эсвэл мэдэн будилсан уу юутай ч үнэтэй брэндийн хувцас өмссөн зургаа оруулж, бяцхан хүү харин 140 мянган төгрөгийн унадаг дугуй унаж хажууд нь зогссон байсан юм. Тэрбээр, соошл орчинд оруулсныхаа дараа тун удалгүй устгаж, харин твиттер хуудсандаа “Саяны оруулсан зургийнхаа төлөө түмэнтээ уучлалт гуйя. Пиар гэж зүйлийг сайн мэдэхгүй будилж л явна” хэмээн жиргэжээ.

Уг нь энэ зэргийн мэдлэгтэй, тэр хэмжээнд боловсорсон нэгэн юм бол баян, ядуугаа гайхуулсан ийм зураг оруулах уу, оруулахгүй юу, хүүхэд сурталчилгаанд ашиглаж болох уу, болохгүй юу гэдгээ мэддэг л баймаарсан. Шарк энэхүү зургийг авахуулахдаа нийтдээ 35 сая төгрөгөөр “гоёсон” байсныг ч олон нийт брэндээр нь ангилан гаргаж иржээ. УИХ-д нэр дэвших байтугай УИХ-ын босгоор ч алхуулж боломгүй орк үйлдэл гаргалаа даа, Шарк аа.