ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭКО ДҮҮРЭГ ХУУЧИН ХУВЦАС АВАХ ЦЭГТЭЙ БОЛЛОО

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-27

Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдэж байсан бол "Эко дүүрэг" нэрийн хуудастай Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй болжээ 

Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцганд хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх юм байна.

Өнөөдрийн байдлаар хуучин хувцас авах цэгийн байршил Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард, Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус байрлаж байгаа аж. Иргэд та бүхэн өөрт хэрэглэгдэхгүй хувцаснуудаа эдгээр хайрцагуудад хийж, зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас уриаллаа.