ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДАРГА НАРЫН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙН УРШГААР ДӨРВӨН ХҮҮХЭД АМИА АЛДАВ УУ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-28

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  урд хэсэг,  Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн тогтоол усанд  8-12 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр  /2020-05-27/ гарсан билээ. 

“Хан талст” ХХК-ийн захирал нь АН-ын гишүүн И. Нарантуяа бөгөөд зургаан жилийн  өмнө нь буюу  2014 оны зургадугаар сард бассен барих  нэрээр газар авч байсан  аж. Гэтэл  зориулалтын бусаар ашиглан орон сууцны барилга барьж эхэлжээ.

 Туул гол бол цэвэр усны ай сав газар хэмээн ойр орчимд нь газар өмчлүүлэхийг хориглодог ч хэрэгждэггүй,  танил тал, эрх мэдлээ ашиглан  хуулийг  гууль болгодог жишээ энэ юм. Тухайн үед Хотын даргаар Э.Бат-үүл ажиллаж байсан бөгөөд тэдний хууль бус үйлдлээс болж дөрвөн бяцхан  хүүхэд амиа алдав.  И.Нарантуяа нь Хүүхдийн төлөө Үндэсний төвийн  даргаар ажиллаж байсан нэгэн ажээ. Хөвгүүдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд дүү нь живж эхлэхэд ах нь аврах гэж ороод амиа алджээ.