ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хийсэн байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-28

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсныг хурааж авсан талаар МХЕЕ-аас мэдээллээ. Тодруулбал, Хархорин худалдааны төвийн хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд “Эх үрсийн баяр”-ыг угтсан хяналт шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар, хүүхдийн бэлгэнд хадгалалтын хугацаа дууссан чихэр, шоколад, пастил, төрөл бүрийн жигнэмэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг боож худалдан борлуулсныг илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Иймд хүүхдийн бэлгэний орцод орсон хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж худалдан авалт хийхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эцэг, эхчүүдэд анхаарууллаа.