ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-29

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 369 хүнд шинжилгээ хийсэн.

Үүнээс 351 хүнээс вирус илрээгүй. Харин 18 хүнд Covid-19 илэрлээ. Тухайлбал, энэ сарын 28-нд Алтанбулагийн боомтоор вагоноор ирсэн 230 хүний шинжилгээнд дээрх хариу гарсан.

Эдгээр иргэд 19-52 насныхан бөгөөд 11 нь оюутан юм. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрлээ. 136 нь одоо эмчлэгдэж байна. 121 хүний биеийн байдал хөнгөн, 15 хүн хүндэвтэр байна. Жирэмсэн хоёр, хавдартай нэг хүн ХӨҮСТ-д эмчлэгдэж байна” гэлээ.

Б.Пүрэвжав