ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: 10 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-31

Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит нийт 47 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу буюу сувилалд шилжиж байна. Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан 179 тохиолдлоос 44 хүн эдгэлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 119 хүн эмчлүүлж байгаагийн 10 нь биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.