ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-29

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган энэ сарын 29-ний баасан гарагт хаалтаа хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.  УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан.

Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдрийг шилжүүлдэг. Энэ жил  долдугаар сарын 1 ням гарагт таарч буй тул УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганыг зургадугаар сарын 29-ны баасан гарагт буюу өнөөдөр хаахаар шийдвэрлэсэн байна.