ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэргийн алба хаагч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-03

Тавантолгой дахь  Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэлд гараад байсан, 47 настай алба хаагч ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Талийгаач нь зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа Налайх дахь 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн даргаар хошууч цолтой ажиллаж байсан  аж.

Тэрээр бэлтгэлээ хийсний дараа бие нь гэнэт муудан, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд уг хэргийг харьяаллын дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.