ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ-аас амны хаалтны талаарх зөвлөмжөө шинэчилжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-06

ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий захирал Тедрос Адханом  амны хаалтын талаарх зөвлөмжөө шинэчилж байгааг хэлжээ. Маскны үр дүн их байгааг дурдаад, нийтийн тээвэр, дэлгүүр, худалдааны газар, хүн ихээр цугладаг газар заавал зүүхийг тэр дундаа даавуун амны хаалт хэрэглэхийг зөвлөв.  Шинжлэх ухааны байдлаар нотлоогүй ч амны хаалт хэрэглэж байгаа улсуудад халдвар бага байгаа аж. Тиймээс амны хаалт зүүхээс гадна гарын ариун цэврийг сахиж, зайнаас харилцах арга хэрэгсэлтэй хамт хэрэглэх нь маш их үр дүнтэй байгааг дурджээ.