ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр хүнээс халдвар илэрч, нэг хүн эдгэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-06

 

Өчигдөр буюу зургадугаар сарын 05-ны өдөр  ХӨСҮТ, Дархан лабораторид нийт 255 хүнд шинжилгээ хийхэд 253 хүнд коронавирусийн халдвар илрээгүй байна. Харин хоёр хүнд шинээр илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, "Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 28-нд орж ирсэн 2 оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Харин сайн мэдээ дуулгахад өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Тэрээр тавдугаар сарын 13-нд ирээд, 14-ний эхний шинжилгээнд халдвартай болох нь илэрсэн.  Нийт 193 тохиолдол бүртгэгдсэний 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан. Одоо ХӨСҮТ-д байгаа халдвартай 108 хүн хөнгөн,  14 хүндэвтэр байдалтай байна.  Халдвартай жирэмсэн эмэгтэй гурав байгаа бол 8-16 насны нэг хүүхэд, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна" гэлээ.