ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

КОРОНА ВИРУСЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛИЙН ЧИМЭЭГҮЙ БААТРУУД ХЭН БЭ?

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-07

- СУРАГЧДЫНХ НЬ МАТЕМАТИКИЙН МЭДЛЭГ ӨНДӨР ОРНУУД КОВИДЫН ЭСРЭГ АМЖИЛТТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА

Дэлхийн Банк Группын ахлах эдийн засагч, “Америкийн эдийн засгийн тойм” сэтгүүлийн ерөнхий редактор асан, Йелийн их сургуулийн эдийн засгийн профессор Пинелопи Голдберг Корона вирусын  эсрэг тэмцлийн чимээгүй гол дүр нь эдийн засагчид болохыг онцолжээ. 

Тэрээр бидэнд математикийн мэдлэг, технологийн давуу тал байгаагүй бол хүн төрөлхтөн 3-р сар гэхэд л корона вируст ялагдах байсан гэв. .

Дэлхий дахиныг хамарсан энэ цар тахлын үед сувилагч, эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд галын шугаманд ажиллаж буй баатрууд гэдэг нь үнэн.

Мөн тэднээс гадна корона вирустай холбоотой хямралын эсрэг тэмцэж байгаа чимээгүй баатрууд байгаа нь эдийн засагчид юм. Энэ нь БНХАУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг вирусын тархалтыг амжилттайгаар тогтоон барьсан улс орнуудын жишээнээс харагдана. Эдгээр улсын иргэдийн математикийн боловсрол хамгийн өндөр гэсэн нэгэн нийтлэг шинж байна.

Математикийн мэдлэгийг дээдэлсэн, математикт суурилсан нийгэмтэй улс орны  Засгийн газар, шийдвэр гаргах түвшинд математик суурьтай мэргэжилтнүүд, тэр дундаа эдийн засагчид олон байх нь гарцаагүй.

Математик суурьтай боловсролтой удирдагчид бусдаас илүү логиктой, суурьтай сэтгэдэг учраас Ковид-19 тахлын тархалтыг тогтоон барих маш үр дүнтэй стратегийг хэрэгжүүлж чадсан байна хэмээн Йелийн их сургуулийн эдийн засгийн профессор Пинелопи Голдберг онцолжээ.

     Харин манай улсын хувьд хууль тогтоох дээд байгууллагадаа суух гишүүдээ хэрхэн сонгодог вэ. Хөрсөн дээр буухгүй хуурай хуулийн нэр барьсан,

янз бүрийн мэргэжлийн хумуусийг сонгодгоос үүдэн, эдийн засгийн хөгжил, бодлого боловсруулах чиглэлд амжилт олохгүй өдий хүрсэн юм. Ковид 19 цар тахлын үеийн эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ цаг үед түүхэн сонголтын өмнө тулж ирлээ. Тиймээс бид мэргэжлийн эдийн засагч нэр дэвшигчдээ дэмжин, ирээдүйд учрах хямралын эсрэг сөрж зогсох чадамжтай болох юм.