ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийт 75 хүн эдгэрч гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-07

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.  Энэүеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ, "Өчигдөр буюу зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан.
  • Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан/
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан бөгөөд нийт батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа" гэв.