ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бээжин хотын томоохон захад коронавирусийн халдвар илэрч онц байдал зарлалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-14

Бээжин хотын хамгийн том хүнсний бөөний захын ажилчдаас коронавирус илэрсний улмаас эрх баригчид тус захыг хаах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, 4000 түрээслэгчтэй Хятад улсын нийслэл Бээжин дэх “Синфади” хүнсний  захаас 517 хүнээс шинжилгээ авахад 45 хүнээс халдвар илэрсэн байна. Иймээс бямба гарагт тус худалдааны захын үйл ажиллагааг зогсоов.

Энэ нь Бээжинд 50 хоногийн дараах коронавирусийн анхны албан ёсоор баталгаажсан тохиолдлууд болж байна хэмээн эх сурвалж мэдээлжээ.