Улсын аварга Э.Оюунболд шүүх хуралдаа өөрийн биеэр ирсэнгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-17

Улсын аварга Э.Оюунболдод холбогдох допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.17/ 10:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд эхэллээ. Өмнө нь шүүх хурал хоёр ч удаа зарлагдсан ч  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  түүнд холбогдох шүүх хурал хойшилсон байдаг. Тодруулбал, тавдугаар сарын 2-ны өдөр товлогдсон шүүх хурлаар "шинэ өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцаж чадаагүй"гэх шалтгаанаар хойшилсон. Харин энэ сарын 13-ны өдөр дахин товлогдсон байсан ч  "шүүх хуралд өөрөө оролцох хүсэлтэй байна" гэдэг шалтгаанаар хойшилсон аж. Харин өнөөдөр тэрбээр өөрийн  биеэр ирээгүй,  "АТГ-т хэрэг хэрэг шалгагдаж байгаа тул энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү" гэх хүсэлт гаргасан ч шүүх энэ удаа хүсэлтийг нь хүлээж авсангүй. Тиймээс шүүх хурал үргэлжилж байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас Э.Оюулболдод унасан найман бөхийн (Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах, мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч" гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн аж.

Эдгээр хүсэлтийг нь шүүхээс хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулсан юм.

Шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.