ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дахин нэг нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэр гаргалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-17

Х.Бат-Ялалтад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, түүнд өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт товлосон гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Түүний хувьд Х.Бат-Ялалт 2020 оны УИХ-ын сонгуульд Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт нэр дэвшиж байгаа юм.