ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаярыг шүүх хурал сонгуулийн дараа болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-17

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Улмаар шүүх хуралдааныг хойшлуулж, сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 26-нд товлосон аж.  Ингэснээр Н.Номтойбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээв. 

Түүний өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангаагүй байна. Шүүх хуралдааны талаар Н.Номтойбаярын өмгөөлөгч Х.Мандах хэлэхдээ,  Хоёр хүний харилцсан асуудлыг нэгийг нөгөөг нь дарамталсан гэж үзэж болохгүй. Тэр тусмаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохгүй. Монголд хууль ёс хэрэгжихгүй байгаагийн нэг хэлбэр нь энэ болж байна. Энэ байдлаас болж тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 26 хүртэл хоригдох болж байна. Шударга ёс нь хаана байна вэ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх ёстой цаг хугацааг үгүй хийж байна. Шүүх Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан тайлбараа тодорхой мэдэгдээгүй" гэв.