ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Налайх дүүргийн 4.4 километр замын хоёрдугаар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-18

Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна.

Трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусаж, эхний хэсгийн 2.3 км замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээсэн юм.

 

Өнөөдрийн байдлаар 2 дугаар хэсэг буюу үлдсэн 1.2 км авто замын хашлага суурилуулалт болон асфальтбетон хучилтын бэлтгэл ажлууд хийгдлээ.

Авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна.

 

Тус ажлыг 30 гаруй техник хэрэгсэл, 85 инженер техникийн ажилчид график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.