ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөл хориог сунгах санал гаргажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-18

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Манай улсын хувьд хоёрдугаар сарын 14-ний өдөр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжих УОК болон Засгийн газрын тогтоол гарч, зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаас Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг цааш нь үргэлжлүүлж, долдугаар сарын дунд хүртэл сунгах саналыг УОК-ын гишүүд гаргажээ. Гэхдээ уг асуудлаар эцсийн шийд гараагүй бөгөөд УОК-ын дараагийн хуралдаанаар шийдвэр гарах ажээ.