ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй шүүх хурал болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-19

МАХН-ын дарга Н.Энхбаяраас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тавдугаар сарын 26-ны өдөр шүүх хүлээж авсан билээ. Улмаар шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаар Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 
Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 15.30 цагт Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийг шүүх хурал болно. 
Тус урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа аж.