ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөрөн суманд хүчтэй аадар, мөндрийн улмаас айлын хашаа гудамж усанд автжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-19

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:30-20:22 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр оржээ.

Мөндрийн улмаас долоон айлын хашаа, хоёр гудамж усанд автсан, үерийн ус зайлуулах сувгын шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босголоо хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.