ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Франкфурт-Улаанбаатар нислэгээр 256 иргэн ирлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-20

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.20/ 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд, Эрүүл мэндийн шалтгаантай  51,  Өндөр настан  33, Жирэмсэн  2, Бага насны хүүхэдтэй гэр бүл  50 Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай  120 иргэн  тус тус ирлээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлах аж.