ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цаг агаарын мэдээ

Т.БАТСУУРЬ
2020-06-21

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж болзошгүй тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

 Цаг Уур Орчны Шинжилгээний Газар