ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн батлагдсан тохиолдол нийт 206 боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-21

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 206 болж, үүнээс  139 хүн эдгэрээд байгаа аж. Тодруулбал,  Өчигдөр буюу зургадугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн байна.  Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг орос жолооч /66 настай, эрэгтэй/, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй зорчигчид коронавирус илэрчээ.