ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Махны үйлдвэрийн 1000 гаруй ажилтан халдвар авчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-21

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн +155,022 шинэ тохиолдол, +4,415 нас баралт бүртгэгджээ. Зургадугаар сарын 21-ны өдрийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 8,906,655 болж, нас барагсдын тоо 466,253-д хүрчээ.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ, Бразил, Энэтхэг, Орос зэрэг улсуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж,  өчигдөр /2020.06.20/  АНУ-д +33,121, Бразилд +31,571, Энэтхэгт +15,915, ОХУ-д +7,889, Перуд +3,413, Чилид +5,355, Пакистанд +6,604, Мексикт +5,030 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэнээрээ тэргүүлж байна. Харин вирусийн улмаас амиа алдагсдын хувьд одоогийн байдлаар АНУ-д +572, Бразилд +968, Мексикт +647, Энэтхэгт +307, Чилид +202, Их Британид +128, Перуд +201, ОХУ-д +161 хүн тус тус нас барлаа:

Эдгэрсэн хүний тоо 4,732,985 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,707,417 болж, 54,503 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,143 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 59.8 нь уг халдварын улмаас нас баржээ. Харин Герман улсад махны үйлдвэрээс 1000 гаруй шинэ коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн хэмээн гадны эх сурвалжууд тэмдгэлжээ.