ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их дэлгүүрт гал гарах үеэр 200 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-22

Энэ сарын 7-ны өдөр Улсын Их дэлгүүрт өргөтгөлийн давхарт хар цаас нааж байсан иргэн аюулгүйн дүрэм, журам зөрчсөний улмаас гал гарсан билээ. Өнөөдрийн байдлаар их дэлгүүрт засварын ажиллгаа явагдаж байна. Галын үеэр зургадугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан тасгуудаас 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагджээ. Тодруулбал, тус бүр нь гурван сая төгрөгийн үнэтэй 30 орчим мөнгөн аяга, 32 сая төгрөгийн үнэ бүхий алтан аяга, бүсний мөнгөн арал гэх мэт үнэт эдлэлүүд алга болсон аж. Албаныхны хэлж буйгаар  алт, мөнгөн эдлэлүүд нь галд шатах боломжгүй учраас галын үймээний улмаас хулгайд алдагдсан байж болзошгүй гэж үзжээ.  Гал гарснаас 24 цагийн дараа хяналтын камер суурилуулсан бөгөөд шалгаж үзэхэд эд зүйлс алдагдсан бичлэг байгаагүй аж. Тиймээс камер суурилуулахаар өмнө 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагдсан байж болзошгүй аж. Энэ дагуу түрээслэгчид  цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна.