ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Номын сан, музейг өнөөдрөөс нээнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-22

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан ч зарим үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээсэн. Тэгвэл   өнөөдрөөс  /2020.06.22/ эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээх талаар Хотын захирагч С.Амарсайхан мэдээллээ. Дээрх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулахаасаа өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг сайтар зохион байгуулахыг анхааруулсан байна. Түүнээс гадна зарим худалдаа үйлчилгээний газрын цагийн хуваарийг сунгаж ажиллах юм байна. Нийслэлийн хэмжээнд 11 номын сан, 12 музей үйл ажиллагаа явуулдаг аж.