ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ, БУГАТ СУМДАД БАГА ОВРЫН ОНГОЦ НИСЭЖ ЭХЭЛЛЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-22


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай сум, Бугат сумын “Тахийн тал”-д "ЦЕСНА ГРАНД КРАВАН 208В" бага оврын онгоц нисэж эхэллээ.
 

Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэлтэй ажээ. "Цесна Гранд Краван 208В" онгоц нь 12 хүний суудалтай, 8340 м өндөрт 341 км/цагийн хурдтай, 1700 км алслалттай ниснэ.
 

Бага оврын онгоц нисэж эхэлсэнээр алслагдмал сум суурингийн өндөр настан нялх хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн болоод яаралтай тусламж үйлчилгээг авах шаардлагатай иргэд аймгийн төв, нийслэл хот руу түргэн шуурхай зорчих боломж бүрдэж, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байна. Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулах бөгөөд эхний ээлжинд Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг сумдад хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна.