ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-23

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны 10:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах гэж байна.

 

Хэлэлцэх асуудлууд:

Хэлэлцэх асуудал 

    Засгийн газрын     гишүүн

1.    

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

2.    

“Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*

Д.СУМЪЯАБАЗАР

3.    

“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/*

Д.СУМЪЯАБАЗАР

4.    

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл*

Д.СУМЪЯАБАЗАР

  5.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

Танилцуулах асуудал

6.

Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг/

Ө.ЭНХТҮВШИН

 7.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар

Д.СУМЪЯАБАЗАР