ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЕХ: 26-40 насныхан сонгуульд идэвхтэй оролцож байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-24

УИХ-ын ээлжит сонгуулийн 17.00 цагийн байдлаарх ирцийг танилцууллаа. СЕХ-оос мэдээлж буйгаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 52.6 хувь нь саналаа өгснөөр сонгуулийн санал хураалт хүчинтэй болов. Нийт сонгогчдын 26-40 насныхан сонгуульд идэвхтэй оролцож байгаа бол 25 хүртэлх насны залуусын ирц тун тааруу байна. Тодруулбал, 14,2 хувь нь 18-25 нас, 32,4 хувь нь 26-40 нас, 29,3 хувь нь 41-55 нас , 24,1 хувь нь 56-аас дээш насныхан тус тус эзэлжээ.

Харин хүйсээр нь авч үзвэл эмэгтэйчүүд 55,6 хувьтай байгаа бол эрчүүд 44,4 хувийг нь эзэлж байгаа ажээ. Сонгуулийн санал хураалт орой 22:00 цагт дуусах бөгөөд залуусыг сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Сонгуулийн ерөнхий хороо ирцийн мэдээллийг нийт 2070 хэсгийн хороооноос авч, нэгтгэж мэдээлж байгаа юм. Мөн зарим аймгуудад хур бороо элбэгтэй байгаагаас сумаасаа алс хэсгийн хороодоос мэдээлэл авахад хүндрэл учирч байна гэдгийг онцоллоо.

аймгуудыг хувиар жагсаавал: 

1. Архангай 59,2%
2. Баян-Өлгий 57,9%
3. Баянхонгор 64,6%
4. Булган 63%
5. Говь-Алтай 63%
6. Говьсүмэр Дундговь 48,5%
7. Дорнод 49,8%
8. Дорноговь 53,1%
9. Завхан 63,9%
10. Өвөрхангай 56,6%
11. Өмнөговь 53,8%
12. Сүхбаатар 65%
13. Сэлэнгэ 49,7%
14. Төв 53,5%
15. Увс 63,1%
16. Ховд 58,2%
17. Хөвсгөл 55,6%
18. Хэнтий 57,8%
19. Дархан 49,8%
20. Орхон 46,4%
21. Багануур Багахангай налайх 47,8%
22. Баянзүрх 50,2%
23. Баянзүрх 44,6%
24. Сүхбаатар 49,5%
25. Чингэлтэй 45,9%
26. Баянгол 54,4%
27. Сонгинохайрхан 39%
28. Сонгинохайрхан 47,5%
29. Хан-Уул 54,3%