ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чингэлтэйчүүд МАН-ыг сонгов

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-24

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Төмөрбаатарын Аюурсайхан 32731 саналаар, Мөнхөөгийн Оюунчимэг 26032 саналаар, Жамьянхорлоогийн Сүхбаатар 22916 саналаар тус тус ялалт байгуулав.

Т.Аюурсайхан 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1999 онд Турк улсын БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засгийн бакалавр, БНСУ, Япон улсад олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй төгссөн. 2014 онд ХААИС-д эдийн засгийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Монгол улсын ерөнхийлөгчийн шадар туслах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн юм.

М.Оюунчимэг  1970 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1995 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. Монголын үндэсний телевиз, УИХ-ын хэвлэл мэдээллийн алба, Монголын мэдээ агентлагт ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн юм.

Ж.Сүхбаатар 1975 онд Дархан хотод төрсөн, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх юм.