ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгинохайрхан дүүрэгт Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар ялалт байгууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-24

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч П.Анужин, Д.Сумъяабазар, Н.Учрал нар одоогоор эхний гуравт жагсаж байна.

Сумъяабазар Долгорсүрэнгийн, 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, Үндэсний бөхийн аварга, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд юм.

Учрал Ням-Осорын,  1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйн бакалавр, 2010 онд Их Британийн Глоустершер, Лимкоквин их сургууль, бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, түүхийн ухааны доктор. 2007 оноос Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, Рояал Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2015 оноос Монгол улсын Шадар сайдын зөвлөх, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн юм.

Анужин Пүрэв-Очирын, МАН, 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 2000 онд МУИС-ын олон улсын харилцааны дээд сургууль төгссөн,  гадаад албаны ажилтан, 2004 онд Япон улсын Сока их сургууль төгссөн, олон улсын эрх зүйн магистр. 2010 оноос Монгол туургатны 100 эрхэм төслийн санаачлагч, хөтлөгч, одоо “Монгол кино пикчерс” ХХК-ийн захирал юм.