ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үер бууснаас нийслэлийн зарим хэсгүүдэд зам эвдэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-25

Нийслэлийн хэмжээнд өчигдөр их хэмжээний усархаг бороо орж, үер бууснаас болж дараах газруудад зам эвдэрч, үерийн ус болон шороо урсаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулжээ.

Үүнд:

  • СХД Нефть Төмөр замын прийзер хэсэгт зам цөмөрсөн.
  • Өнөрийн гудамж үерийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон. ЭТӨЧ ачаалал өгсөн.
  • Дарь-Эхийн зам үерийн ус болон урсан орж ирсэн шорооны улмаас түгжрэл үүссэн.
  • ЧӨЧ 7-н буудлын замд үерийн уснаас үүдэлтэй түгжрэл үүссэн.
  • БГД, Барс зах орчим үерийн уснаас үүдэлтэй түгжрэл саатал бий болсон байсныг ГУББГ тус тус сорууллаа.

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 11 албан хаагч тухайн газруудад үзлэг хийж шаардлагатай арга хэмжээг УБЗЗАГ, Дүүргүүдийн ЗЦХ, мөн нийслэлийн АЗХГ, Хот тохижилтын газар, Захирагчийн ажлын алба, ГУББГ зэрэг газруудтай хамтран авч ажиллаж байна.

Мөн үер уснаас шалтгаалан нийт 17 уулзварт гэрлэн дохио шатсан ба гэмтлүүдийг засварлажээ. Харин Монос, 17-р сургууль, Ногоон нуурын гудамж Гандигийн уулзварын гэрлэн дохио засагдаагүй үлдсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР