ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарим орнууд хөл хориогоо сэргээж эхэлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-27

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу зургадугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ 172 хүний сорьцинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнээс коронавирус илрээгүй, 56 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. Дахин 5 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингээд нийт 175 хүн эдгэрч, 44 хүн эмчилгээнд үлджээ.

 

Түүнээс гадна, АНУ-ын Техас, Флорида Аризона мужууд хөл хориогоо эргэн сэргээсэн талаар  ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлсэн юм. Тэрбээр" Буриадад 93 шинэ тохиолдол илэрсэн. 77 хүн ажиглалтад шинээр орж 9 хүн ажиглалтаас гарсан 2632 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд нийт 112 асрагч, 108 сувилагч ажиллаж байна. Дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газрын худалдагч, үйлчлэгчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол хэлсэн. 200 гаруй байгууллага вакцин хийхээр ажиллаж байгаагаас 15 вакциныг эмнэлзүйн туршилтад оруулсан" гэв.