ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗТХЯ: Баяр наадмын өдрүүдэд зам хаах шийдвэр гараагүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-29

Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаахаар шийдсэн гэх мэдээлэл цахим орчинд таржээ.

Эл мэдээлэл худал болохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. 

Мэдэгдэлд "Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна" гэжээ.